НЭГ: Д.СҮНДИЙ ЧИНГЭЛТЭЙД ЭЛЭГТЭЙ
Д.Сүндий анхны компаниа Чингэлтэй дүүрэгт байгуулж, өнөөгийн амжилтын эхлэлээ тавьж байсан түүхтэй. Амьдралынхаа турш бие биендээ нөмөр нөөлөг болж, гал голомтоо бадраасан хань нь болох Н.Ундрах Чингэлтэй дүүргийн 7 буудлын унаган хүүхэд. Ажил, амьдралынх нь эхлэл, амжилтын түүх нь Чингэлтэй дүүрэгтэй салшгүй холбоотой. Одоо ч тийм гэнэ. Хүн хамааралтай зүйлдээ илүү их сэтгэл гаргадаг. Тиймээс, хэрэв тэр Чингэлтэйгээс УИХ-н гишүүн болбол Чингэлтэйнхэн л хожно.
ХОЁР: СҮНДИЙ ЧИНГЭЛТЭЙНХНИЙ АМЬДРАЛЫГ САЙН МЭДНЭ
Д.Сүндий өөрийнхөө нэрээр нэрлэсэн Д.СҮНДИЙ САН-гаа байгуулж, түүгээрээ дамжуулан нийгэмд өөрчлөлт бий болгохын тулд боловсрол, эрүүл мэнд, ирээдүй хойч үедээ анхаарсан олон том ажлуудыг хийсэн. Энэ ажлаа эхлүүлэхийн өмнө амьдралын гараагаа эхэлсэн дүүргийнхээ иргэдэд тулгарч буй нийгмийн болон нийтлэг асуудлыг тодорхойлох судалгааг хийсэн юм. Зарим үед өөрөө биеэрээ явж хүмүүстэй уулздаг байлаа. Тиймээс, |Д.Сүндий Чингэлтэй дүүргийн иргэдэд юу хэрэгтэй байгааг сайн мэдэж байгаа. УИХ-н гишүүн болбол юу хийх ёстойгоо ч хамгийн сайн мэдэж байгаа.
ГУРАВ: СҮНДИЙ АМЬДРАЛАА, АХУЙН АСУУДЛАА ШИЙДСЭН
Д.Сүндий бизнес эрхлээд 10 гаруй жилийг ардаа үджээ. Тэр Монголоос гадна Америкт санхүүгийн бизнес эхлүүлэхээр компаниа байгуулсан бөгөөд эхнэр нь хариуцан ажиллуулдаг. Тэр хөл дээрээ тогтсон бизнесийн эзэн. Өөрийнхөө асуудлыг шийдсэн хүн л өрөөлийн асуудлыг шийдэхэд санаа тавьж чадна. “Бизнесийнхэн бүгдээрээ л улам их баяжих гэж төрд зүтгэдэг биз дээ?” гэх хүмүүс байдаг. Эхлээд бидний төлөө ажиллаж зөв хүнээ сонгоё. Хянах ажлаа дараа нь хийе.
ДӨРӨВ: Д.СҮНДИЙ ӨМНӨ НЬ ГИШҮҮН БАЙГААГҮЙ
УИХ-н гишүүн гэдэг зөвхөн туршлагаар хийдэг ажил биш. Олон жил боловсруулагдсан дүрэм, журам, заавар, хуулиа даган ажиллахад болно. Дээр нь одоогийн төрийн түшээдэд маш их дутагддаг ёс зүй гэдэг юм хэрэгтэй. Тэр ёс зүйн үнэ цэнийг бизнесийнхэн төрийнхнөөс илүү сайн мэднэ. Яагаад гэхээр бизнест ёс зүйгүй үйлдэл нэг бол алдагдал эсвэл ашиг болдог. Шинэ гишүүн байх бас сүүлийн 30 жил төр барьсан 2 том намын “мафийн” гэж тодорхойлж болох тогтолцоо, бүлэглэлд ороогүй нь Сүндийгийн давуу тал болно. Яагаад гэхээр, таныг амьдралыг өнөөдрийг хүртэл өөрчлөн сайжруулж чадаагүй байгаа хуучирсан тогтолцоог шинэ, залуу хүмүүс л эвдэж, эрүүлжүүлж чадна. Бас шинэ учраас сонгогчид бид тэднийг анхнаас нь хянах боломжтой. Д. Сүндийг Ардчилсан намаас дэвшүүлэх гэж байснаа больсон, түүний нэр хүндийг зориудаар унаган гүтгэж, сурталчилгааны ажлаа бусдаас хоцорч эхлэх нөхцөл байдлыг үүсгэсэн нь үүнтэй ч холбоотой байж мэднэ.
ТАВ: СҮНДИЙ ТЭГШ БОЛОМЖИЙГ ЧИНГЭЛТЭЙ БИЙ БОЛГОНО
Д.Сүндий том ах нь цэл залуу 30 гаруйхан настай байхдаа зүрхний өвчнөөр, түүний аав нь 60 орчим насандаа элэгний хорт хавдраар тэнгэрийн орон луу явсан юм. Ээж нь түүнийг юугаар ч дутаалгүй өсгөсөн ч гэлээ аавгүй, ахгүй өссөн амьдралын зам амаргүй л байсныг түүнтэй ижил зам мөртэй улс л ойлгоно. Д.Сүндий хангалуун биш, борог амьдралыг туулсан, дээр нь түүнд тэгш боломж байгаагүй учраас бусдаас илүү их хичээж, суралцаж, хөдөлмөрлөж ирсэн. Тиймээс боломжийг харахад, бодит байдал болгоход нь тусалбал босоо ирэх хүмүүст туслах чин хүсэлтэй. Д.Сүндий санг байгуулах болсон нь ийм л шалтгаантай.