-СУРТАЛЧИЛГАА-
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын асуудал төрийн бодлого шийдвэрт илүүтэй голлох байр суурь эзлэхэд ойрхон байна.
УИХ-ын 23 дугаар тойрогт нэр дэвшиж буй МУ-ын хүний гавяат эмч Ж.Чинбүрэн маань УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилга, хувийн хөрөнгө оруулалтаар байгуулсан "Тэмүүжингийн Андууд" тусгай хэрэгцээт цэцэрлэгээр туршлага судлах зорилгоор зочиллоо.
Монгол хүн бүр эрүүл байх ёстой гэсэн зарчмыг төрийн бодлого боловсруулах түвшинд дуу хоолойгоо хүргэхээр зорин тэмүүлж буй буянт үйлстэн тэрээр өөрийн нэр дэвшиж буй Баянзүрх дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргаа сувилгааны төвийг байгуулах, цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэд жирийн иргэдтэй ижил эрх тэгш, ямар ч төвөг саадгүй амьдрах ээлтэй орчин нөхцлийг бий болгоход анхаарч ажиллахаар төлөвлөж байгаагаа энэ үеэр ярилаа.
Н.Учралын байгуулсан "Тэмүүжингийн Андууд" тусгай хэрэгцээт цэцэрлэгт сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 100 гаруй хүүхдүүд тогтмол хүмүүжиж, сэргээн засах асаргаа сувилгаанд ямар ч үнэ төлбөргүй хамрагдаж байна. Асаргаа сувилгаа нь ч үр дүнгээ өгч хүүхдүүд ярьж, дуулж бүгжиглэдэг болжээ. Тус цэцэрлэгт дан ганц хүүхдүүд хамрагдахаас гадна ээжүүд нь хүүхдээ асрангаа манай цэцэрлэгт багшилж, ажлын байртай болсон байна. Ээжүүд нь гэртээ хүүхдээ асарч суухаас илүү, ялгаагүй ижил зовлонтой хүүхдүүдийг ч давхар асарч сувилан цалин хөлс авч амжиргаагаа дээшлүүлж байна.
“Тэдэнд хайр хэрэгтэй, тэдэнд халамж хэрэгтэй. Тэд биднээс олон зүйл хүсээгүй ээ. Гагцхүү бусадтай ижил тэгш сурч боловсрох, нийгмийн амьдралд оролцох боломжийг л хүсч байгаа. Энэ ажлын төлөө парламентад хамтран зүтгэх үйлсийг Ж.Чинбүрэн ахтайгаа хамт гүйцэтгэнэ гэдэгтээ итгэлтэй байна. Хариуцлагатай, боловсролтой, шинэ Монголын төлөө ХҮЧЭЭ НЭГТГЭЕ!” хэмээн нэр дэвшигч учрал онцолсон юм.
ЭХ СУРВАЛЖ: Нэр дэвшигч Н.Учралын сонгуулийн штаб