"Нийслэл Улаанбаатар хот дэлхийн 40 гаруй хоттой хамтран ажилладаг. Тодруулбал, Москва хотын тухайд гудамж, эмийн сан, дэлгүүрт үйлчлүүлэх хүний хоорондын зайг 1.5 метр гэж заасан байна. БНХАУ-ын нийслэл Бээжин хот гаднаас орж ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлаж буй. Нью-Йорк хот амны заалт зүүхийг хуульчилсан, мөн хорио цээрийг дэглэмийг тавдугаар сарын 10 хүртэл сунгасан зэрэг арга хэмжээн цаг тухайд авч хэрэгжүүлж байна. Улаанбаатар хот энэ сарын 29, 30-ны өдрүүдэд Онцгой байдлын тусгай сургалтыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм. Мөн Яармагийн эх нялхасын эрүүл мэндийн төвд 100 ор бэлэн болгохоор болсон. Тус эмнэлэг нь 360 ор, есөн мэс заслын өрөөтэй. Эх хүүхдийн үндэсний төвийн нөхцөл байдал өвлийн цагт ачаалал ихтэй байдгийг иргэд мэдэж байгаа. Яармагийн эмнэлэг ашиглалтад орсноор Эх нялхас төвийн ачаалал буурна хэмээн Хотын захирагч С.Амарсайхан хэллээ.