Дорнод аймгийн Гурванзагал сумын Рашаант багийн Ухаан-Овоот гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 11:17 цагт хүлээн авч, тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, С.Галбадрахаар ахлуулсан нутгийн захиргааны байгууллагын найман ажилтан, мөн өдрийн 12:35 цагт бүрэн унтраажээ. Гал түймэрт 22 га талбай шатсан. Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн Шилийн худаг гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 15:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 12 алба хаагч, орон нутгийн 20 хүн, нийт 32 хүн ажиллаж, мөн өдрийн 20:00 цагт бүрэн унтраасан байна. Гал түймэрт 270 га талбай шатсан.
Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн Сүүл сэрвэн гэдэг газархээрийн түймэр гарсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 16:25 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 12 алба хаагч, Хилийн 0146 дугаар 19 алба хаагч ажиллаж, дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 16:00 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.