Сангийн сайд Ч.Хүрэлбаатар НДШ-ийг тэглэхтэй холбоотой гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, компанийн ногдол ашгийг тавдугаар сард олгоно. Олсон ашгаа компанийн хуулийн дагуу иргэддээ тараана. Энэ бол улсын төсвөөс гарч буй мөнгө биш.
Цахилгааны төлбөр төлж амжаагүй бол цахилгаан таслахгүй, алдагдал тооцохгүй. Мөн эрүүл мэндийн салбарт 17 тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулсан. Мөн 20.6 тэрбум төгрөгөөр 570 орчим тоног төхөөрөмж худалдан авч, эмнэлгүүдэд хүргүүлэх юм.
Засгийн газрын хуралдаанаар гарсан Эдийн засгийг ивэвхжүүлэх багц арга хэмжээг УИХ-д оруулна. Азийн хөгжлийн банк 2.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон. Нийтдээ эрүүл мэндийн салбарт 200-аад тэрбум төгрөг зарцуулна.