Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Нэгдүгээр сарын 9-нөөс хойш нийт 3886 хүнийг ажиглалтад авч, одоо 2368 хүн тусгаарлалтад байгаа аж. Тусгаарлалтад буй иргэдийн дунд жирэмсэн 43, тав хүртэлх насны 56, даралт ихсэх, чихрийн шижин, хавдартай хүмүүс байгаа юм. ЭМЯ тусгай дугаар гарган ард иргэдэд 24 цаг зөвлөгөө өгч байгаа билээ. Гэтэл иргэд тусгай дугаар луу залгаж тоглох, тохиолдол байсаар байна. Зөвхөн өчигдөр 119 дугаарт 180 дуудлага ирж, 18 нь хуурамч, 38 нь авахаар тасалсан байна. Иймд ард иргэд та бүхэн цар тахлын аюултай байгаа үед тусгай дугаар уруу залгаж тоглоом хийхгүй байхыг анхааруулж байна.