Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Шинэ төрлийн коронавирусын халдвар манай улсад гуравдугаар сарын 9-нд анхны тохиолдол бүртгэгдсэн билээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад батлагдсан 12 тохиолдол байсан бол хоёр иргэн бүрэн эдгэрсэн хэмээн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ. Тус хоёр иргэнийг эмнэлгээс гаргах бэлтгэл ажил хангагдсан бөгөөд үргэлжлүүлэн 14 хоног тусгаарлах аж. Сүүлийн хоёр хоног таван төрлийн шинжилгээг хийсэн ч тэднээс коронавирусын халдвар илрээгүй байна. Мөн өчигдөр манай улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй юм.