Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Шинэ Зеланд улсад коронавирусын халдварын тоо буурахгүй, тогтмол нэмэгдэж байгаа учраас Үндэсний хэмжээний онц байдал зарлаж буй гэдгээ зарласан байна. Онц байдлын түвшинг дөрөвдүгээр зэрэгт тогтоон, Шинэ Зеландийн цагаар 23.59 цагт шилжих аж.
Онц байдал зарлахад дагаж мөрдөх журам:
- Ард иргэд хөл хорионд орж, нэн шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй, гэрээсээ гарч бусадтай яриа өрнүүлэх хэрэггүй.
- Зөвхөн олон нийтэд шаардлагатай, хэрэгтэй байгууллагууд ажиллана. Эмнэлэг, дэлгүүр зэрэг газар онгорхой байна. Бүх боловсролын байгууллагын үйл ажиллагаа зогсоохоор болжээ.
- Олон нийтийн тээврийн хэрэгсэл хязгаарлалтад орж, тусгай журмаар үйлчилнэ.
- Орон нутаг уруу зорчих, ирэх хөдөлгөөн хязгаарлагдаж, зайлшгүй шаардлагатай хүмүс нэвтрэнэ.
"Энэ шийдвэрийг судалгаа, дүгнэлт дээр үндэслэж гаргасан. Бид бүгд хамтдаа дэглэмийг сахивал бид маш олон амь аврах боломжтой" хэмээн Шинэ Зеланд улсын Батлан хамгаалахын сайд жиргэсэн байна.
Эх сурвалж: CNN