Нэгдүгээр сарын 27-ноос гуравдугаар сарын 30-н хүртэл хичээл сургуулийн үйл ажиллагааг хориглосон байсан. УОК өнөөдөр 13 дахь удаагаа хуралдаж, хичээл сургуулийн үйл ажиллагааг зогсоосон шийдвэрийг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгалаа.
Дөрвөн сарын 30-ний бямба гарагаас эхлэн хичээл эхэлж хичээллэн үүнээс хойш бямба гараг бүр хичээл орно. Бага ангийн хүүхдүүд зургадугаар сарын 6-ний бямба гараг хүртэл, дунд ахлах ангийн хүүхдүүд зургадугаар сарын 13-ний бямба гараг хүртэл хичээллэхээр болжээ. ЭЕШ долдугаар сарын 2-5-ний хооронд, их дээд сургуульд элсэгчдийн бүртгэл долдугаар сарын 7-8-ний өдрүүдэд болох аж. Харин оюутнуудын хичээл зургадугаар сарын 15-нд дуусаж, наймдугаар сарын 15-наас шинэ хичээлийн жил эхлэх юм.
Мөн эхний хагас жилийн бүхий л урлаг соёлын арга хэмжээг цуцалсан байна.