Монгол Улсын ард иргэдийн аюулгүй байдлыг ханган, үүсээд байгаа Covid 19 халдварт өвчинтэй мэдлэг, ур чадвар, нөөц бололцоогоо ашиглан тууштай тэмцэж байгаа ХӨСҮТ-ийн хамт олонд Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийн нийт оюутнууд, багш хамт олны зүгээс талархал илэрхийлж, харилцаа холбоонд нэн шаардлагатай 20 ширхэг гар утас, 3 сарын турш хязгааргүй ярих эрхийн хамт хандивласныг Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ч.Баттүвшин ХӨСҮТ-ийн зөвлөх Г.Сүрэнхандад гардууллаа.
Хандив гардуулах үеэр Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ч.Баттүвшин “Хүнд хэцүү үед ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд хичээл зүтгэл гарган улс орны хөгжил, хойч ирээдүйн үед үнэтэй баялаг бүтээх үйлсэд амжилт гаргахыг ХӨСҮТ-ийн хамт олонд хүсэн ерөөе” гэв.