Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Цар тахлын үеийн бэлэн байдлыг нэгдүгээр сарын сүүлээс хойш зарласан. Үүнээс хойш гарсан санхүүгийн хүндрэлийг судалж байгаа юм. Зээл төлөлтийн хугацааг хойшлуулснаар зээлийн төлөх ёстой хугацаа нь ч мөн адил хойшилно. Жишээлбэл, 20 жилийн хугацааны зээл 20 жил гурван сар болох аж.
Нийт зээлдэгчийн 90 орчим хувь нь иргэний хэрэглээний зээл байдаг. 90 хоногийн хугацаанд үндсэн зээл болон хүүг төлөхөөргүй болгож, хойшлуулжээ.
Хэрэглээний зээл дээр нэг сарын хугацаанд зээлээ төлж чадаагүй бол ангилал бууруулдаг байсан бол өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш зургаан сарын хугацаанд зээлийн ангилалд өөрчлөлт орохгүй. Хэрэглээний зээлд машины лизинг, цалингийн зээл, ипотекийн зээл хамаарах юм.