Энд ирснээрээ та нарын сэтгэлгээ хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Монгол ажиллахад ажиллуулж байгаа хүн, ажил хийж байгаа хүн хоёр өөрийг нь тэжээж байгаа юм гэдгийг хэн хэн нь ойлгодоггүй. Заримдаа бол ажлыг ял юм шиг хийдэг. Энийг хийсэн болоод л цалингаа аваад явъя гэсэн сэтгэлгээтэй.
Юуг ойлгоогүй байсан гэхээр энэ чинь намайг амьдруулж байгаа юм шүү дээ. Талхны мөнгө минь шүү дээ. Хүний юм хийж өгч байгаа юм шиг. Яг өөртөө хийж байна гэдгийг ойлгодоггүй. Миний тэр ойлголт энд ирээд өөрчлөгдсөн.
Монголд ажилгүй боллоо гэхэд өлсөхгүй. Гэртээ ээж аав дээрээ очоод аяга хоол идчихнэ.
Би Америкт ирчихээд ажил хайгаад явж байхдаа эндэхийн нилээн олон хотоор үүргэвчээ үүрээд “тэнэсэн”. Үүргэвчиндээ ганц компьютер, гудсаа хийчихсэн. Энд тэнд очоод хонох газар байхгүй бол гудсаа дэлгээд л унтчихдаг байсан онгоцны буудал дээр ч байсан. Тэгээд мөнгөгүй болж, хоолгүй, өлссөн ч хэнээс очиж хоолны мөнгө гуйхав дээ. Хамаатан садан байхгүй. Тийм байж байгаад ажил хийж эхлээд цалин өгөнгүүт яг тэрийг ойлгосон. Энэ чинь намайг тэжээж байна шүү дээ. Тийм болохоор би ажлыг нь маш сайн л хийх ёстой.