Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Манай оронд гуравдугаар сарын 16 буюу өчигдөр орой гурван шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвартай иргэний тоо дөрөв болсон билээ. Covid-19- вирусийн халдвартай иргэдийг ХӨСҮТ-д эмчилж буй. Өчигдөр бүртгэгдсэн гурван иргэн УОК-ын шийдвэрээр тусгай үүргийн онгоцоор ирсэн юм. БНСУ-аас ирсэн хоёр иргэн тус улсад байхдаа эмнэлгээр явж, тусламж, үйлчилгээ авсан байсан. Иймд иргэд та бүхэн нэн шаардлагагүй бол эмнэлгийн байгууллагыг зорихгүй байх, утсаар зөвлөмж, зөвлөгөө авах, яарч эмнэлэгт хандвал өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ эрсдэлд оруулахгүй байцгаая хэмээн ЭМЯ-аас мэдээллээ.