Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Дэлхийн 100 гаруй улсад бүртгэгдсэн шинэ төрлийн коронавирус манай улсад гаднын улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн билээ. Халдвартай иргэн Франц улсын иргэншилтэй Монголд ажилладаг 57 настай болох нь тогтоогдсон. Түүнийг өчигдөр Дорноговь аймгаас ХӨСҮТ-д шилжүүлэн эмчилж байгаа. Мөн өвчтөний биеийн байдал хүндэвтэр байгаа талаар ЭМЯ мэдээлсэн. Тэгвэл түүнтэй гар барин уулзсан, хамт онгоцоор ирсэн, түүнд үйлчилгээ үзүүлсэн 126 хүнээс вирусийн шинжилгээ авахад хариу нь сөрөг буюу бүгд коронавирусын халдваргүй болох нь тогтоогдсон байна.