Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Нэгдүгээр сарын 9-нөөс эхлэн 858 хүнийг ажиглалтад авсан байна. Одоогоор 476 иргэн ажиглалтад байгаа бөгөөд 257 хүнээс вирусийн шинжилгээ авчээ.
Харин өнөөдөр манай улсад Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоц газардсан. Зорчигчдоос 17 хүнийг яаралтай тусгаарлаж, ХӨСҮТ-д тав, Бага Баян-д 12 хүнийг тусгаарласан байна.
Мөн Алтанбулаг боомтоор нэвтэрсэн Италид зорчсон хоёр, Тайландад зорчсон нэг иргэнийг Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлажээ.
Ташрамд дурдахад, ОХУ-аас манай улсад 500 ширхэг оношлуур илгээсэн, ДЭМБ-аас 560 кг бүхий хамгаалах хувцас, хэрэгслийг хүлээлгэн өглөө.