Коронавирусын халдвар дэлхий дахинд хурдацтайгаар халдварлаж байгаа учир манай улс урьдчилан сэргийлэх зорилгоор цэцэрлэг, ЕБС, их сургууль, МСҮТ-ийн хичээлийг түр хугацаанд зогсоосон билээ. Харин өнөөдөр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Энэ жил төгсөх ангийн буюу 5, 9, 12 –р ангийн сурагчдаас анги дэвших болон улсын шалгалт авахгүй. Энэ шийдвэрийг Боловсролын үнэлгээний төвтэй зөвлөлдөж гаргасан. Монгол хэл, математик зэрэг улсын шалгалт авдаг хичээлээ анхааран бусад хичээлээ орхигдуулах эрсдэлтэй тул ийм шийдвэр гаргалаа. Мөн цаашдаа анги дэвших шалгалтыг авахгүй ч байж магадгүй. Учир нь дэлхийн бусад оронд ийм шалгалт байдаггүй”-г онцоллоо.
Харин ЭЕШ-ыг энэ жил заавал үзэх судлагдахуунаар авах бөгөөд дөрөвдүгээр сарын 25-нд Монгол хэлний шалгалтыг заавал өгөх аж.