Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Солонгос улсад Covid-19 (коронавирусын) халдвар авсан хүний тоо 156 боллоо. Нэг шөнийн дотор 52 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Өмнөд Солонгост коронавирусын халдвар цаашид ч эрчимтэй нэмэгдэх хандлагатай байна.
Солонгост байгаа Монголчууд ханиах, халуурах шинж тэмдэг илэрвэл 1339 дугаар уруу залгаж Монгол зѳвлѳгчѳѳс мэдээлэл авах боломжтой. Тэгү-ийн халдвар авсан 70 хүнээс 43 нь сүмийн итгэгчид байна. Сүмд нийт 1001 хүн байснаас 160 орчим хүн нь холбогдоогүй аж. Энэ нь өсөх магадлалыг улам их болгож байгаа юм.
Тэгү болон Гуанжу хотуудад амьдарч буй монголчууд хувийн ариун цэврээ сахиж, гараа ариутган, олон нийтийн газраар явахдаа маск зүүхийг анхааруулж байна.