Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өгч байна. Дэлхий нийтээр Короновирусын тохиолдлын 80 гаруй хувь нь хөнгөн хэлбэрээр эмчлэгдэж байна. Нөхцөл байдал яаж ч эргэж мэдэхээр байна" гэлээ.
Тархвар судлалын байдлыг харахад хүн олноор цугласан газарт халдвар ихээр бүртгэгдэж байна. Иймд дор бүрнээ анхаарах шаардлагатай байна" гэж мэдэгдлээ.
Өчигдөр Завхан аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Бид тусгаарлаад ажиллаж байна. ХӨСҮТ ч мөн нэг сэжигтэй тохиолдол бүртгэсэн. Тусгаарласан, биеийн байдал нь хэвийн байна. Дөрвөн удаагийн үнэлгээг хийгээд байна. Вирусын халдвар орж ирэх их эрсдэлтэй гэсэн үнэлгээ тогтоогоод байна. Хэрэв вирусын халдвар орж ирвэл тархах эрсдэл нь ч их гэж дүгнэсэн. Иймд цагаан сарын үеэр анхааралтай байж, цахимаар золгох хэрэгтэй байна. Өндөр настнууд халдвар авах хамгийн эрсдэлтэй байна. Тиймээс хайртай дотны хүмүүсээ хамгаалахад анхааръя" гэлээ.