Зурагт зүүн гар талаас Сод Монгол группийн Ерөнхийлөгч Ц.Анандбазар, сэтгүүлч У.Болортуяа
Өрөг.мн сайт гурван долоо хоногийн өмнө “Эрдэнэт үйлдвэрийн мөнгө ёолдоггүй ба дураараа дургигчид” нэртэй эрэн сурвалжлах нэвтрүүлэг бэлтгэн цацсан билээ.
Энэ нэвтрүүлэгт
БАРИМТ ДӨРӨВ: СОД МОНГОЛ ЛУЙВАРДАВ УУ? ЭРДЭНЭТИЙН ЗАХИРЛУУД ХАМТРАВ УУ?
2019 оны 3-р сараас 2019 оны 12-р сар хүртэлх хугацаанд Эрдэнэт үйлдвэр “Сод Монгол” компаниас нийт 85.9 тэрбум төгрөгийн шатахуун худалдан авчээ. Том үйлдвэр шатахуун авалгүй яах вэ. Гэхдээ ГУРВАН но байна.
- Х.Бадамсүрэн захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч нь Д.Үүрийнтуяа гэж эмэгтэй бий. Түүнийг Х.Бадамсүрэн захирал 2019 онд ажилд авсан. Д.Үүрийнтуяа захирал Эрдэнэт үйлдвэрт ажилд орохоосоо өмнө буюу 2014-2016 онд “Сод монгол групп” ХХК-д Орхон салбарын дарга, группийн худалдаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байв. Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэрт ажилд орсныхоо дараа хуучин байгууллагаасаа 85.9 тэрбумын худалдан авалт хийжээ.
- Эрдэнэт үйлдвэр “Сод Монгол” ХКК-аас шатахууныхаа литр тутмыг 2318 төгрөгөөр бодож авчээ. Эрдэнэт үйлдвэр Сод Монголоос шатахуун авах болсон үндэслэл бүхий баримтыг харвал зах зээл дээр шатахуун 2449 төгрөг байна. Харин Сод Монгол 2318 төгрөгөөр зарж байна гэжээ. Ингээд 2318 төгрөгөөр шатахуун авлаа гэсэн байгаа юм. Тоо бодоцгооё. Нийт 85.9 тэрбумын шатахуун авсан гэрээ бидэнд олдоогүй. Гэхдээ шилэн данс дээрх гүйлгээнүүд нотолно. Харин 14.6 тэрбумын худалдан авах гэрээ бүхий баримт дээрх тоонуудыг ХАРЬЯ. 14.604.660 төгрөгөөр 6300 тн шатахуун авчээ. Үүнийг литр эрүү шилжүүлбэл 7.455.621 болж байгаа юм. Өөрөөр хэлбэл СОД МОНГОЛ анх тендерт орохдоо шатахуунаа 1958 төгрөгөөр зарна гэж ороод ялжээ. Харин яг шатахуунаа зарах үеэр 2318 төгрөг болгосон нь илт байгаа юм. Өөрөөр хэлбэл тендерт орохдоо нэг үнэ хэлээд бараагаа зарах үеэр үнээ өсгөөд 2.6 тэрбумын орчим төгрөг дундаас нь гувчуулсан байж болзошгүй байна. 85.9 тэрбумаас 14.6 тэрбумыг хасвал цаана нь 71.3 тэрбумынхаа хэдийг нь эд нар хоорондоо хувааж идсэн болж байна вэ? Та бодоод үзээрэй.
- Шатахуунтай холбоотой гурав дахь ноцтой зүйл. Шилэн дансны гүйлгээнүүдийг харвал ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР зун өвлийн түлш, өвөл зуны түлш худалдаж авсан байна. Зуны түлшээ өвөл нь аваад нөөцөлжээ гэж гэгээлгээр бодье. Гэтэл ЭРДЭНЭТ үйлдвэрт ийм их хэмжээний шатахуун нөөцлөх сав суулга байхгүй аж. Зун өвлийн түлш, өвөл зуны түлш хэрэглэвэл тоног төхөөрөмж нь эвдрэх ноцтой эрсдэлтэй.
Нэвтрүүлэг бүтнээр нь үзэх бол https://www.urug.mn/news/756
Нэвтрүүлгийн 4-р хэсэгт СОД МОНГОЛ группийн нэр ийнхүү дурдагддаг. Энэ хэсгийг Сод Монгол групп ГҮТГЭЛЭГ гэж үзэн нэр төр сэргээлгэх, эдийн бус гэм хорыг арилгуулах гэсэн утга агуулгаар ХУД-ийн иргэний хэргийн шүүхэд хандаж, Өрөг.мн сайтын сэтгүүлч У.Болортуяагаас нэг тэрбумыг нэхэмжиллээ.
Энэ талаар сэтгүүлч У.Болортуяагаас тодруулахад: Эрдэнэт үйлдвэр өөрсдөө шүүх цагдаад хандаж явахаасаа ичиж байгаа биз. Тэгээд арга нь Сод Монгол надаас тэрбумыг нэхэж шүүхэд өгсөн байна. Сайтаас маань хэдэн тэрбумыг нэхсэнийг одоогоор мэдээгүй. Бидэнд шатахуун импортлогчид өгөх ТЭРБУМ төгрөг байхгүй. Хуулиараа ч боломжгүй. Айлган сүрдүүлэх, дарж авах гэж оролдоод ТОМ хөдөлж байгаа нь энэ гээд ТЭРБУМЫГ нэхэж байгаа бололтой. Энэ их мөнгөнөөс айх биш харин эгдүүцэж байна. Компанийнхаа нэг захирлыг улсын үйлдвэрт бензинтэйгээ шахах чинь зөв юм уу? Зүгээр л дарж авах гэж оролдож байгаа нь айдас төрүүлэх биш инээд хүргэж байна. Эрдэнэтийн шахааны тухай өнөөдөр дуугарах нохой ч олдохгүй байгаа. Бүгд ам руугаа мөнгө чихүүлсэн. Чихэх гэсэн мөнгийг нь аваагүй, авилга өгөхийг оролдсон хэрэг нь одоо АТГ дээр явж байгаа. Эрдэнэт үйлдвэртэй холбоотой дараагийн цувралаа цацна гэж мэдэгдсэнээс төд удалгүй ийнхүү шүүхэд өгчихлөө. Дараагийн цувралаас айсандаа урьдчилан цензурдэж байгаа нь энэ. Бид дараагийн цувралаа цацна. Хүмүүсээ баримтуудаа явуул. Мэдэж байгаа бүхнээ хэл. Эх сурвалжаа нууцална гэдгээ амлая.