Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өдгөө 72 настай Элтон Жон ням гаригт Оклэнд дахь “Mount Smart” цэнгэлдэхэд хийсэн тоглолтоо дундаас нь цуцалжээ.
Элтон Жон “Шар тоосгон замын салах ёс” нэртэй олон улсын аялал тоглолтоо хийх үеэрээ үзэгчдэд хандан “Миний хоолой гарахаа больчихлоо. Би дуулж чадахгүй нь. Намайг уучлаарай, би явах хэрэгтэй байна” хэмээн төгөлдөр хуурынхаа ард нулимс дуслуулан мэдэгджээ. Улмаар дуучин маань тайзнаас олон хүнээр туслуулан буусан байна.
Тэрээр хатгалгаа туссан хэмээн оношлогдож дараагийн Шинэ-Зеланийн тоглолтыг цуцлахаас өөр аргагүй болсон байна.