ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл "ДЭМБ-аас 3000 оношлуур хандивлахаас маргааш 500 ширхэг оношлуур ирэх гэж байна. Эрүүл мэндийн ажилтнуудын 100 мянган хувийн хамгаалах хэрэгслээр хангалаа. Халдвар гарвал Цэргийн төв эмнэлгийг коронавирусийн эмчилгээний үед тусгаарлан ажиллуулна. ХӨСҮТ-д мөн 200 ор бэлэн байгаа.
Амны хаалт дэлхий нийтэд хомсдолтой болсныг ДЭМБ-ын ерөнхий захирал өөрөө зарласан. Ийм нөхцөлд маскны асуудлыг шийдвэрлэх тодорхой саналууд гарсан. Сар шинийн баярыг энэ жил цуцлах тухай саналыг би хувь иргэний хувьд гаргасан. Иргэдийн 87 хувь нь энэ жил тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэсэн санал өгсөн байна. Бидний хажууд халдварын эрсдэл байна. Тэгэхээр УОК-оос энэ талаар тодорхой шийдвэр гаргаж ирэх ёстой гэсэн байр суурьтай байна.
Өнөөдөр 14.00 цагт Улсын онцгой комисс хаалттай хуралдана. Хуралдаанаар хэлэлцэх асуудал тодорхойгүй ч Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн өнгөрсөн бямба гарагт иргэний хувьд гаргасан санал болох “Цагаан сарыг энэ жилдээ цуцалж, иргэд айлаар явахгүй байх” талаар онцгой комисс шийдвэр гаргаж магадгүй гэсэн хүлээлт байна.
БНХАУ-д цагаан сарыг өргөн тэмдэглэсэн нь коронавирусийн халдвар бусад мужуудаар тархах үндэс болсон хэмээн Хятадын эрүүл мэндийн байгууллагууд хүлээн зөвшөөрчээ. Тус улстай хил залгаа манай улс халдвар тархах өндөр эрсдэлтэй бөгөөд Эрүүл мэндийн сайдын дээрх саналыг нийгмийн сүлжээгээр дэмжин түгээсээр байна.
Засгийн газрын 39-р тогтоолоор БНХАУ-тай хиллэдэг боомтуудыг хаах шийдвэр гарсан ч Засгийн газрын тогтоолд хамрагдаагүй зарим боомт ажиллаж буй юм. Тэдгээрийн нэг нь Гашуунсухайт боомт юм. Тус боомтоор нүүрсний экспортын 51.4 хувь, зэсийн экспортын 55 хувийг нэвтрүүлдэг бөгөөд одоо өдөрт нүүрс болон зэсийн баяжмал ачсан 100-150 тээврийн хэрэгсэл БНХАУ руу нэвтэрч байна. Гэтэл Гашуунсухайттай хиллэдэг, манай улсаас 120 км зайтай орших БНХАУ-ын Халиут гацаанд коронавирусийн халдварын хоёр тохиолдол гарсан нь бямба гарагийн орой лабораторийн шинжилгээгээг батлагдсаныг өнөөдөр ЭМЯ-наас мэдээлсэн юм.
Коронавирусийн халдварын тохиолдол өдөр ирэх тутам эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед хил залгаа манай улс халдварын эрсдэл өндөр хэвээр байна. Тиймээс эрүүл мэндийн байгууллагууд болон иргэд сонор сэрэмжээ алдахгүй, амны хаалтаа хэрэглэж, ариун цэврийн дэглэм сахихыг анхааруулсаар байна."
Маск зүүсэн хүмүүсийн тоо багасаж байна. Энэ нь нэг талаараа маскны дутагдалд орсон байх мөн хүмүүс тайвширсан байж болох юм .
Тээврийн ачаалал нэмэгдсэн нийслэл рүү орж ирэх штаб бүрт эрүүл мэндийн шалгалтыг хийж байна. Хамгийн чухал зүйл болон олон улсын нислэгүүдийг зохицуулах зохицуулалт хэрэгтэй байна. Эрээн хотын хил дээр өндөржүүлсэн бэлэн байдалд байна
УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин, Өнгөрсөн бямба гарагт Гашуунсухайт боомттой хиллэдэг БНХАУ-ын Халиут хотод коронавирусийн 2 тохиолдол бүртгэгдлээ. Ийм Өмнөговь аймгийн удирдлага, иргэд хилийн боомт хаах санал гаргаж байна. Тиймээс УОК-оос гуравдугаар сарын 2-ныг хүртэл Гашуунсухайтын боомтыг хаах саналыг холбогдох байгууллагад тавихаар боллоо.
Цагаан сарыг энэ жил цуцлах талаар холбогдох санал гаргаж байна. Энэ асуудлыг саяхан ҮАБЗ хуралдах үед албаныхан танилцуулсан. Энэ саналыг ҮАБЗ хариуцсан байгууллагад нь хандан шийдвэрлэх арга хэмжээ ав гэсэн чиглэл өглөө.
Улсын онцгой комиссын гишүүдийн ирц хангалтгүй байна. Ч.Улаан, Б.Энх-Амгалан, Х.Баделхан, Ц.Даваасүрэн, Д.Сумъяабазар сайд, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, Тагнуулын ерөнхий газрын дарга Гэрэл нар ирээгүй байна. Ийм байдлаар Улсын онцгой комиссын хуралд оролцохгүй шүү. Үүнээс илүү чухал асуудал гэж байхгүй.
ЭМ-ийн сайд сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх саналыг УОК-ын гишүүд дэмжиж байна. Тиймээс Онцгой комиссоос сар шинийн баярыг энэ жил тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэлээ. Энэ саналаа холбогдох байгууллагад уламжилна. Эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана