Шинэ Коронавирусийн хурдацтай тархалтын улмаас Дэлхийн улс орнууд онц байдал зарлаж, өндөржүүлсэн бэлэн байдалд байна. Манай улс энэ өвчний өндөр эрсдэлтэй улсад тооцогдож буй энэ үед иргэдийн дунд вирусийн эсрэг урьдчилан сэргийлэх амны хаалтны нийлүүлэлт дутагдалтай, эрэлт их байгаагаас үнэ нэмэгдэх асуудлууд тулгарч байна.Энэ үед ХХААХҮЯ-ны санаачлагаар, Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооны гишүүн үйлдвэрүүд маск үйлдвэрлэсэн байна.
Тодруулбал энэхүү сайн дурын үйл ажиллагаанд нийгмийн хариуцлагатай үндэсний үйлдвэрлэгч “Мон лайн” ХХК, “Денимон” ХХК, Асралтбаян хайрхан ХХК, Танан зэт ХХК, Батзүү ХХК, Ивээл ХХК, Амно ХХК, Уран шаглаа ХХК, Уут.мн, Арвин гоёл ХХК-иуд нэгдэн 5000 маск үйлдвэрлэлээ.
Эдгээр маскыг зорилтот бүлгийн иргэдэд үнэгүй тараах зорилгоор Эрүүл мэндийн яаманд 4000 ширхэгийг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг хамгаалах ерөнхий газарт 1000 ширхэгийг хүлээлгэн өглөө.
Мөн Дархан-Уул аймагт оёдлын үйлдвэрлэл эрхлэгч Шүтэн-Уул ХХК нь 1000 ширхэг маск үйлдвэрлэн аймгийнхаа Засаг даргын Тамгын газарт 2020 оны 02 сарын 05-ны өдөр хүлээлгэн өгсөн байна.