Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрээд тав дахь жилтэйгээ золгож байна. Таван жилийн ойн хүрээнд сар бүр 10 сая төгрөгийн азтан шалгаруулах, урамшуулалт хөтөлбөрийг зохион байгуулахаар болжээ. Азтанг сар бүрийн хоёр дахь долоо хоногийн лхагва гарагт тодруулахаар болсон байна. Хамгийн эхний азтан энэ сарын 12-нд тодрох аж. Иргэд смарт картаараа нийтийн тээврээр сард 10-аас дээш удаа зорчсон бол азтан болох боломж бүрдэнэ. Тодруулбал, картын дугаарын сүүлийн дөрвөн орон таарсан тохиолдолд сарын турш нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлэх эрх, таван орон таарвал 500 мянган төгрөг, зургаан орон таарвал хоёр сая төгрөгийн шагналтай юм.