Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
И-Баримт аппликэйшн ашиглан иргэд НӨАТ-ын баримтаа бүртгүүлдэг. Тэгвэл тус аппликэйшнийг ашиглан халамжийн дөрвөн төрлийн үйлчилгээ авах боломж бүрджээ. Иргэд насны хишиг, алдарт эхийн одонгийн мөнгө, жирэмсний тэтгэмж болон “цалинтай ээж” хөтөлбөрийн тэтгэмжээ И-баримтын бүртгэлтэй дансаа холбож авах боломжтой юм байна. Ингэснээр заавал банкинд дугаарлаж, цаг алдахааргүй болжээ.
Энэ тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цахим хуудсандаа “Та хоёрдугаар сарын 8-ны өдрөөс өмнө И-баримт аппликэйшний зөвшөөрөх товчийг дарснаар эдгээр тэтгэвэр тэтгэмжийн мөнгөө шууд дансаар авах боломжтой” гэж мэдээлсэн юм.