Бизнес өрөг нэвтрүүлэг энэ удаа АНУ-ын Лос Анжелес хотод Олон улсын тээвэр зуучлалын бизнес эрхэлдэг "DBN Carrier" компанийн үүсгэн байгуулагч захирал Л.Баясгаланг онцолж ярилцлаа.
Тэрээр “DBN Carrier” компаниа анх 2009 онд байгуулжээ. Одоо “DBN Carrier”, “DBN Trans” тээврийн компани, “Allboys Motors” гэсэн гурван компанитай 23 ажилтантай болон өргөжсөн байна.
Тус компани бүх орон руу тээвэр хийх эрхтэй бөгөөд Монгол, Хятад, Солонгос гурван улс руу ихэнх тээвэрлэлтээ хийдэг байна. Жилдээ 500 гаруй контейнер тээвэрлэдэг. 5-7 сая долларын борлуулалт хийдэг аж.
“Америкт мастерт сурахынхаа хажуугаар аяга угаагчаас эхлээд янз бүрийн ажил хийж үзэж жинхэнэ "хүн" болсон доо гэж өөрийгөө боддог юм. Гэхдээ тэр олон ажил дундаас одоогийн Тээвэр зуучлалын компанийнхаа суурийг бий болгосон” хэмээн өөрийн ажил, амьдралынхаа гарааг сонирхуулсан ярилцлага болжээ.
Нэвтрүүлгийг өнөөдөр 2.1-ний 17 цагаас NTV тв болон Өрөг.mn сайтаар хүлээн авч үзээрэй.