Мэдээллийн эхэнд ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица “Шинэ коронавирусын нөхцөл байдлын талаар танилцууллаа. Тэрбээр "2020 оны 01 сарын 28-нд ДЭМБ-ын удирдах ажилтнууд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, Ухань хотод халдварын тархалтыг удаашруулах, биологийн сорьцыг өгөхөөр тохиролцсон. Энэ нь эмчилгээний үр дүн гаргахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Өнөөдрийн байдлаар нийт 4593 тохиолдол батлагдаж 6973 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 106 нас баралт бүртгэгдсэн. БНХАУ-аас гадна 14 улсад 56 тохиолдол батлагдсан. Үүний 42-т нь БНХАУ-ын Ухань хотод аялсан хүмүүс байгаа бол зөвхөн нэг нь Вьетнамд бүртгэгдсэн бөгөөд ойрын хавьтал байсан. Халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь эрэгтэйчүүд, 40 хувь нь архаг хууч өвчтэй гэсэн мэдээ байна.
Нас баралтын түвшин нь 2003 онд гарсан САРС-ын дэгдэлттэй харьцуулахад бага байна.
Мэдээлэл маш хурдан өөрчлөгдөж байна.Сүүлийн хоёр долоо хоногт БНХАУ-д зорчсон халуурч, ханиалгах шинж тэмдэгтэй хүмүүс эмнэлгийн байгууллагад хандах нь зүйтэй. Халдвар БНХАУ-аас бусад улсад дэгдэлт хэлбэрээр биш алаг цоог байгаа тул иргэд иргэний үүргээ биелүүлж, хэрэв ийм шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандахыг зөвлөж байна. Жишээ хэлэхэд, АНУ-д бүртгэгдсэн таван тохиолдол бүгд БНХАУ-д зорчсон иргэд сайн дураар эмнэлэгт хандан оношлогдсон. Худал мэдээлэл маш их тархаж байгаа тул та бүхэн албаны эх сурвалжаас мэдээлэл авхыг зориорой. Энэ сарын 22-оос хойш цацагдсан мэдээллийн хэрэгслүүдээр дэлхий хэмжээний өвчиний таргацыг дунд гэж үнэлсэн гэдэг нь худал юм.
Австрали улсын олон улсын эрүүл мэндийн дүрмийн зохицуулагч байгууллага нь нэгдүгээр сарын 28-ны өдөр ХӨСҮТ-д 12:40 цагт Монгол Улсын иргэнд халдвар илэрсэн гэх мэдээллийг ирүүлсэн боловч гурван цагийн дараа халдвар илрээгүй халдвар илэрсэн хүний ойрын хавьтал гэдгийг мэдээлсэн. Хэдийгээр олон нийтийг түгшээсэн боловч, мэдээлэл хурдан шуурхай солилцож байгааг илтгэсэн хэрэг болсон " гэлээ.
Эрүүл мэндийн яамны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар “Монгол улсад коронавирусын халдвар бүртгэгдээгүй. Гэвч томуу томуу төст өвчин дэгдэлттэй байна. Тандалтын дөрөвдүгээр долоо хоногт Улаанбаатар хотын амбулаторийн үзлэг амьсгалын замын өвчлөл 14.2 хувийг эзлэж байна. Харин коронавирусийн тандалт шинжилгээ хийж байгаа 13 хүнийг ХӨҮСТ-д тусгаарлаад байна. БНХАУ-аас зорчин ирсэн халуурсан хүмүүсийн 29 зоригчийг ХӨСҮТ-д тусгаарлан лабораторын шинжилгээ хийсэн. Эдгээр хүмүүсийн 14 онш үгүйсгэгдэж байна. Тухайлбал Архангай, Хэнтий, Хонг Конг, Бээжигийнгээс ирсэн зорчигч нар болон Дэрэн клубын хөл бөмбөгийн тамирчин хүүхдүүдийн шинжилгээ сөрөг гарсан. Одоо шинжилгээ үргэлжилж байгаа 18 хүн байна. ХӨҮСТ-д 16 хүн, Дорнодын зүүн бүсийн оншилгооний төв хоёр хүн шинжлүүлж байна.”
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Хилийн мэргэжлийн хяналтаас гарсан дүрмийн дагуу хяналт тавьж иргэдийг хилээр нэвтрүүлнэ. Ингэхдээ эрүүл мэндийн асуумж авч, халууныг хэмжээд сэжигтэй байвал вируслогийн лабораторд шинжилгээ авна.
Халуураагүй, амьсгалын замын өвчний шинж тэмдэггүй байвал "Ямар ч байсан өвчлөл гарсан улсаас орж ирж байгаа учраас биеийн байдалдаа 14 хоногийн турш хяналт тавиарай" гэсэн зөвлөмж өгөөд хил нэвтрүүлнэ.
Сэжигтэй тохиолдол гэдэг бол халдвараар өвчилсөн хүмүүстэй ойр харилцсан, өвчний голомтот нутгаар халдвар бүртгэгдсэнээс өмнөх 14 хоног болон халдвар гарсан хугацаанд зорчсон, халдвар авсан хүнд тусламж, үйлчилгээ үзүүлсэн амьсгалын замын өвчтэй хүнийг хэлнэ.
Хавьтал гэдэг нь хамгаалах хэрэгсэлгүйгээр эмнэлгийн тусламж үзүүлсэн эмч болон нэг гэрт хамт амьдардаг хүмүүсийг хэлдэг. Тиймээс онгоцонд зорчиж ирсэн иргэдийг сэжигтэй тохиолдол болон хавьталд хамааруулахгүй.
Халуунтай хүмүүс яагаад ингэж их орж ирж байгаа нь томуугийн дэлгэлтийн үе үргэлжилж байгаатай холбоотой гэдгийг бүгд анхаарах хэрэгтэй. 2020 оны нэгдүгээр сарын 9-нөөс хойш өнөөдрийг хүртэл 50 гаруй хүн ажил, аяллаар өвчлөл гарсан улс руу яваад ирсэн гэдэг шалтгаанаар шинжилгээ өгөхөд 50 хувиас нь томуугийн А хүрээний H3N2 вирус илэрсэн. Яг энэ цаг үед томуугийн А хүрээний H3N2 вирус дэгдэлт явагдаж байна. Улирлын томуугийн вирусээр өвчлөөд биеэ хайхрахгүй явснаас үүдээд хүндэрсэн тохиолдлууд байх магадлал өндөр" гэдгийг хэллээ.
"Хонг Конгийн онгоцонд дөрвөн зорчигч халуунтай, нэг зорчигч дотор нь эвгүйрхсэн гэх шинж тэмдэг илэрсэн гэсэн мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу очиход зарим иргэний халуун онгоцноос буух үедээ буурсан байсан. Гэсэн ч эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн учраас дөрвөн хүнийг тусгаарлаж, тэдний ойрын хавьтал дөрвөн хүн нийт найман хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Өдөр нь Бээжингээс ирсэн нэг хүнийг бас тусгаарлаад шинжилгээ хийж, хариугаа хүлээж байна. Тусгаарласан хүмүүсийн биеийн байдал хэвийн байгаа. Томуугийн вирус илэрсэн иргэдийг эмчлээд эмнэлгээс гаргаж байна" гэлээ.
ХӨСҮТ-ийн дэргэдэх Томуугийн үндэсний төвөөс гаргасан тандалт судалгааны дүнгээс харахад 2019 оны эцсийн байдлаар томуугийн В хүрээний вирус зонхилж байсан бол он гараад А хүрээний H3N2 вирус зонхилж эхэлсэн байна. Энэхүү улирлын томуугийн вирус нь уушгины хатгалгаа үүсгэхээс гадна хүндрэл нь нас баралтад хүргэдэг аж.