Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд нэгдүгээр сарын 25, 26, 27-ны өдрүүдэд амрах гэж байна. Учир нь БНХАУ-ын сар шинийн баяр тохиож байгаа юм. Баярын үеэр Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд амарч, Замын-Үүд төмөр замын боомт олон улсын галт тэрэг цагийн хуваарийн дагуу ажиллахаар болжээ. “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу тэмдэглэлт баярын үеэр хилийн боомтууд амардаг юм.
Эх сурвалж: Хил хамгаалах Ерөнхий газар