Давосын Эдийн засгийн чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Терос Адханомтой уулзлаа.
Уулзалтын үеэр ДЭМБ-ын ерөнхий захирал Терос Адханом Монгол Улстай хил залгаа БНХАУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар гарсан явдалд санаа зовж буйгаа илэрхийллээ. Улмаар ДЭМБ-аас ноцтой аюултай гэж үзвэл хилийн боомтыг хаах заавар өгдөг ч одоогоор хил гаалийн хяналтаа сайжруулах хэрэгтэй гэж зөвлөлөө.
Мөн БНХАУ-ын цагаан сарын баяр болж буйтай холбогдуулан дотооддоо болон гадаад руу чиглэсэн иргэдийн урсгал нэмэгддэг тул ДЭМБ-ын заавар зөвлөмжийг сайтар дагаж, эмнэлгийн бэлэн байдлыг хангах хэрэгтэй гэсэн юм.
Талууд уулзалтын үеэр мөн агаарын бохирдол, түүнээс улбаатай иргэдийн эрүүл мэндийн асуудлаар санал солилцож, дэлгэрэнүй ярилцлаа.
ЭХ СУРВАЛЖ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛИЙН АЛБА