Өнөөдөр “Транспэрэнси Интэрнэшнл Монгол” байгууллагаас 2019 оны авлигын индексийг танилцуулаа.
Жил бүр гаргадаг авлигын индексийн судалгааны энэ жилийн онцлог нь улстөрийн авлигалын хэлбэрүүдэд илүү ач холбогдол өгчээ. 180 орныг хамарсан судалгааны дүнгээр:
- Авилгагүй улсууд:
Дани, Швед, Норвеги Финлянд улсууд энэ жил дахин тэргүүлж авлигалаас ангид байж чадаж байгаагаа баталлаа.
- Ази Номхон далайн бүс нутгийн авилгагүй улсууд:
Шинэ Зеланд болон Сингапур улсууд авилгагүй орноор тэргүүлж эхний аравт багтжээ.
- Авилгын индекс нь тогтмол өсч байгаа улсууд:
2000 оноос хойш авлигын зэрэглэлээ сайжруулж байгаа орнуудад Грек, Эстони зэрэг улсууд багтсан байна. Цахим засаглал, нээлттэй ил тод эдийн засаг, тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж байгаа нь эдгээр улсуудыг авлигаас ангижарахад нөлөөлж байгаа юм.
- Авилгын индекс нь буурсан орнууд:
Харин Канад Австрали зэрэг орнуудын авлигын оноо буурсан үзүүлэлтэй гарчээ.
- Авилгын индекст нөлөөлж байгаа гол хүчин зүйл:
2012 оноос авлигын индексээ сайжруулж байгаа орнууд нь улс төрийн санхүүжилтийн хуульзүйн орчиндоо цогц шинэчлэл хийж чадсан нь үзүүлэлт өсөхөд нөлөөлжээ.
Харин Монгол улсын хувьд өнгөрсөн жил үнэлэгдсэн 37 оноог 35 оноо болгон ухарч, 180 улсаас 106-д бичигджээ. Авилгаас хараат бус байхын тулд улс төр дэх бохир мөнгөний эргэлт буюу намын хандив, сонгуулийн санхүүжилт зэрэгийг хянах улс төрийн санхүүжилтийн эрх зүйн орчноо сайжруулах хэрэгтэй талаар зөвлөжээ.