- Стандартыг шинээр бий болгох гэж хугацаа алдахгүй
Олон улсын франчайзинг бизнес эрхэлнэ гэдэг нь тухайн брэндийн нэр хүнд, итгэл үнэмшлийг ашиглаад зогсохгүй бизнесээ удирдаж авч явах бүх стандарт нь тогтчихсон гарын авлагыг та шууд хэрэгжүүлэх боломжтой.
Гэхдээ та франчайзинг ашигласны төлбөр төлнө.
- Бүгд хамтран зүтгэгчид
Захирал ажилтны харилцаа гэж байхгүй бүгд хамтран зүтгэгчид.
Брокер оффис эзэмшигч агентуудаа сургах, эрсдэлийг нь тооцоолж зөвлөх, урагш түлхэх л үүрэгтэй.
- Сургалт сургалт сургалт
Тасралтгүй сурах шаардлагатай гэсэн зарчимтай. Гэхдээ бүх сургалт нь олон улсын толгой компаниас зохион байгуулагдана. Гэхдээ та сайн ажилламаар байвал сайн суралц гэсэн уур амьсгал бүрдсэн газар.
- Хурдтай ажиллах
Эргэлзэж суулгүй маш хурдтай шийдвэр гаргаад, хурдтай ажиллахгүй л бол энэ салбараас жийгддэг учраас бүх түвшиндээ хурдтай ажиллаад сурчихсан байдаг.
- Багийн тоглолт
Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 60 гаруй саб-франчайчингууд хоорондоо өрсөлдөгчид биш. Нэгдсэн систем дээр хамт багийн тоглолт хийж хурдан урагшлах зарчимтай.
- Бүгд хожих зарчим үйлчилнэ
Багийн системээр ажилладаг ч бүгд хожих зарчимтай. Агент хамгийн өндөр ашгийг авч, бага багаар дээшлээд бүсийн эзэмшигч хамгийн бага ашгийг авдаг.
- Бизнес эрхлэх бүх арга барилыг эзэмшинэ
Та хамгийн бага нэгж болох агент ч бай яг л хувиараа бизнес эрхлэгч шиг бүх шийдвэрээ өөрөө гаргах, ажлын цагаа өөрөө зохицуулах, төлөвлөгөөгөө хүртэл өөрөө батална.
Нэвтрүүлгийн дэлгэрэнгүйг https://www.youtube.com/watch?v=NAJACb9h-Yc&t=1s