"БИЗНЕС ӨРӨГ"-ИЙН ЗОЧДЫН АМЬДРАЛДАА ХИЙЖ ҮЗЭХИЙГ ХҮСДЭГ ЗҮЙЛҮҮД:
Та амьдралдаа юу хийж үзэхийг хүсдэг вэ?
1. Т.Зориг Premier Tailor ХХК –ийн захирал:
“Бүх орноор аялаж үзэх”
2. С.Түмэнгэрэл Өгөөж чихэр боов ХХК –ийн захирал
“Өндрөөс үсрэх”
3. Б.Гантулга СҮҮ ХК –ийн гүйцэтгэх захирал
“Шүхрээр буух”
4. П.Энхчимэгээ Cashmere workshop ХХК-ийн захирал
“Энэтхэг орноор тухайтайхан олон хоногоор аялах”
5. Х.Хатанбаатар Оюун ухааны академийн захирал
“Өндрөөс айдаг байсан. Айдсаа давахын тулд өндрөөс үсэрч үзэхийг хүсдэг байгаад зорилго болгож байгаад өнгөрсөн жил үсэрч үзсэн. Ойрхон зайнд онгоц жолоодож үзсэн, галзуу хулгана дээр суусан, одоо өндрөөс айх айдасгүй болсон”
6. А.Баярбат Media group ХХК-ийн гүйцэтгэх захирал
“Экстрим спортуудад дуртай. Өндрөөс үсрэх, далайд шумбаж үзнэ гэж боддог”
7. Ч.Ганхуяг Ард санхүүгийн нэгдэл –ийн гүйцэтгэх захирал
“Цаг нь болоод, орон зай нь байвал улс төр лүү орох байх”
8. Х.Ананд Монос группын гүйцэтгэх захирал
“Далайд хол сэлж үзье гэж боддог байсан. Өнгөрсөн жил км сэлээд үзсэн.”
9. Гаррет Вилсон Вагнер ази автомотив ХХК-ийн гүйцэтгэх захирал
“Буцаад их сургуульд ормоор байна”
10. Г.Гантуяа Монгол контент ХХК-ийн гүйцэтгэх захирал
“Хүмүүсийн халшраад байгаа зүйлийг би хийгээд үзье гэж боддог”
11. А. Урангоо UA Consulting ХХК-ийн захирал
“Дэлхий түвшний зах зээл дээр гарах. Гэхдээ үүнийгээ удахгүй хийчих байх гэж бодож байгаа”
12. Х.Алтай Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал
“Өндрөөс үсрэх”
13. Ч.Ганжавхлан Лантуун дохио ТББ-ын үүсгэн байгуулагч
“Дахиад аялна. Жижиг эверестийн оройд гарна. Мөн хүүтэйгээ хоёулхнаа аялна гэж боддог”