Эх сурвалж: English-Maestro.mn
Үгийн баялаг их байх нь мэдээж маш сайн зүйл. Учир нь та сайн ярьж, бичиж, уншиж, хүмүүстэй харилцаж чадна. Хүн бүр л маш олон үг цээжлэхийг хүсдэг ч тэр болгон амар байдаггүй. Тиймээс танд үгийн баялгаа түргэн хугацаанд нэмэгдүүлэх арга хэрэгтэй. Дараах утасны аппликэйшнүүд танд хэрэгтэй байж болох юм. Утсандаа татаж суулгаад үр дүнг нь мэдрээрэй.
App 1: VoLT – Vocabulary Learning (суулгах)
Энэхүү апп нь хэцүү англи үгүүдийг цээжлэхэд илүү хялбар болгосон, үг цээжлэх олон төрлийн арга барилуудыг багтаасан апп юм.
Үг болгоны хэрэглээ, утга агуулсан зураг, ойролцоо ба эсрэг утгатай үгнүүд нь байх ба өөрийгөө шалгах тестүүдийг оруулж өгснөөр илүү боловсронгуй болсон юм. Та энэхүү апп-г хэрэглэхийн тулд бүртгүүлэх шаардлагатай ба үнэ төлбөргүй тул та фэйсбүүк аккаунтаараа эсвэл gmail-ээрээ бүртгүүлсэн байхад л хангалттай. Дундаас дээш төвшинтэй суралцагчид болон IELTS, TOEFL-н шалгалтад бэлдэж байгаа хүмүүст хэрэглэхэд илүү тохиромжтой.
Апп-г нээх үед:
- Learn by memory key -буюу цээжлэх аргаар сурах
- Revise words -буюу үгээ давтах
- Take test -буюу шалгалт өгөх гэсэн 3 сонголт гарч ирнэ.
Та цээжлэх аргаар сурах гэсэн цэсрүү орсоноор шинэ үгүүдийнхээ:
- Дуудлагыг нь сонсох
- Утга санааг нь агуулсан зурах харах
- Үгийн утга харах
- Үгийн цээжлэх арга харах
- Үгийн ойролцоо болон эсрэг утгатай үгийг харах
- Тухайн үг орсон жишээ өгүүлбэр харах гэсэн боломжуудыг ашиглах юм.
Харин үгээ давтах хэсэгрүү орсоноор:
- өөрийн хадгалсан шинэ үг болон шалгалтад алдсан үгүүдээ давтах боломжтой.
- Үгний ард Hint буюу сануулах тэмдэгт дээр дарвал тухайн үгтэй холбоотой зураг болон дуудлага байх тул энэ нь тухайн үгээ эргэн санахад танд туслах юм.
- Харин санахгүй байх тохиолдол тухайн үгэн дээрээ дарснаар түүний утга, зураг, жишээ гэх мэт мэдээллүүд гарч ирэх болно.
Эцэст нь Шалгалт өгөх гэсэн хэсэгрүү ороход:
- Random -буюу түүвэрлэсэн
- Meanings – буюу үгийн утга
- Fill in the blanks – -буюу хоосон зайг нөхөх
- Synonyms – буюу ойролцоо утгатай үг
- Antonyms – буюу эсрэг утгатай үг гэсэн тестийн төрлүүд гарч ирэх ба та дурын тестрүү гээ орж ажиллах боломжтой.
- Тест хийх явцад алдсан үгүүд автоматаар үгээ давтах цэс рүү хадгалагдах тул та тухайн үгээ эргэн давтах боломжтой.
- 10 асуулттай тестэд дор хаяж 6 асуултыг зөв хийснээр та дараагийн тестийг нээр эрхтэй болно. Тест ахих тусам таны үгийн баялаг нэмэгдсээр л байх болно.
App 2: Memrise: Learn Languages Free (суулгах)
Энэ апп нь маш олон төрлийн сонголттой бөгөөд та тоглоом, хэлц үг, сонсох чадвар, үсэглэх гэх мэт олон аргуудаар үгийн баялагаанэмэгдүүлэх болно. Ганц Англи хэлнээс гадна та хүссэн хэлээ хүртэл давхар сурах боломжтой.
- Та энэхүү апп-г хэрэглэхийн тулд бүртгүүлэх шаардлагатай ба үнэ төлбөргүй тул та фэйсбүүк аккаунтаараа эсвэл gmail-ээрээ бүртгүүлсэн байхад л хангалттай.
- Бүх төвшний суралцагч нарт тохиромжтой
- Маш сонирхолтой
- Та бүртгүүлсний дараа Англи хэлийг сонгон өөрийн хүссэн курс буюу хичээлээ эхлүүлэх боломжтой.
- Та хэдэн ч курс буюу хичээл нээж болно.
App 3: Dictionary.com Flashcards (суулгах)
Та энэхүү апп-г хэрэглэснээр:
- Шинэ үг цээжлэх өөрийн картыг хийж болохоос гадна 70,000 Картанаас сонгон хадгалах боломжтой.
- Тохирсон төвшингөө сонгоно
- Үгтэй картан дээрээ дарснаар үгийн тайлбар болон дуудлага гарч ирнэ.
- Сурсан үгүүдтэйгээ холбоотой тестээр өөрийгөө шалгах боломжтой.
- Тусгай шалгалтад зориулсан үгүүдээс сонгон суралцах боломжтой. Жишээ нь: IELTS, TOEFL, SAT гэх мэт
- Өөрийн сурах арга барилаа сонгож болно. Аудио дуудлагатай нь эсвэл тайлбартай нь тохируулах гэх мэт
- Суралцаж байсан картуудаа та My Decks хэсэгт нэмж хадгалснаар та интернетгүй орчинд ч сурах боломжтой.
App 4: Word a day: Improve English (суулгах)
Энэ апп нь өдөр бүр нэг шинэ үг цээжлэх хүсэлтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.
- Та өөрийн төвшинөө сонгоно.
- Өдөр бүр гарч ирэх үгээ хэдэн цагт гарч ирэхээр нь тохиргоо хийх боломжтой.
- Мөн үг гарч ирэхэд notification хүлээн авах боломжтой.
- Гарч ирж буй үгтэй хамт тухайн үгний утга болон жишээ өгүүлбэр хамт харагдана.