Дорнод аймагт ханиад томуугийн дэгдэлт их байгаатай холбоотойгоор зарим сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа зогсоожээ. Хэрлэн сум буюу Дорнод аймгийн Төв Чойбалсан хотод томуу томуу төст өвчний дэгдэлт огцом нэмэгдэж, амбулоторийн үзлэгийн 16,8 хувьд, яаралтай түргэн тусламжийн дуудлагын 18,1 хувийг эзэлж байна. Иймд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, амралтыг сунгахаар шийдвэрлэжээ. Захирамжаар сургуулийн үйл ажиллагааг нэгдүгээр сарын 13-наас, сумын цэцэрлэгийг энэ сарын 17-ныг дуустал хаахаар болсон байна.
Ханиад томуугийн дэгдэлтээс шалтгаалан Нийслэлийн сурагчдын амралтыг 7 хоногоор сунгасан. Харин орон нутгийн сургуулиудын амралтыг сунгах эсэхийг аймаг, сумын засаг дарга шийдвэрлэхээр болсон. Энэ дагуу Хэрлэн сумын сургуулиудын амралтыг ийнхүү сунгаад байна.