Хэрэв нярай хүүхэд ханиад хүрсэн тохиолдолд таван бус болж уйлагнах
Нойр ихтэй болох
Хөхөө идэхгүй байх
Найтаах
Хамар битүүрэх
Хамраас шингэн нус гарах
Харуулах шинж тэмдэг илэрдэг байна.
Энэ тохиолдолд эцэг эхчүүд дур мэдэн эмийн эмчилгээ хийж болохгүй. Зарим эцэг эхчүүд хүүхдээ халуурах үед нь зузаан өлгийдөөд, том хүнтэй адил хөлрөхийг нь хүлээдэг. Нярай хүүхдэд том хүн шиг хөлрөөд халуунаа буулгадаг биеийн онцлог байдаггүй. Зузаалсан тохиолдолд хүүхдийн биеийн халуун илүү нэмэгддэг.
Нярай хүүхэд халуурсан тохиолдолд хүүхдийнхээ өлгийг задлаад хувцсыг нимгэн байлгах хэрэгтэй. Энэ тохиолдолд халуун тодорхой хэмжээгээр буурдаг байна. Хэрэв халуун буухгүй бол эмчийн заавраар халууны эм хэрэглэнэ. Өрхийн болон дүүргийн эмчдээ яаралтай хандах хэрэгтэй хэмээн эрүүл мэндийн яамнаас зөвлөмж мэдээлэл гаргажээ.