УБТЗ компани 28 сая тонн ачаа тээж өмнөх оныхоо амжилтыг ахиулжээ. Манай улсын нутгаар дамжин өнгөрсөн чингэлгийн галт тэрэгний тоо 1450 хүрч тээврийн төлөвлөгөөгөө давуулан биелсэн байна. Тиймээс 15 мянга гаруй төмөр замчид оны урамшууллаа 200 хувиар тооцон авч байгаа юм байна
УБТЗ сүүлийн гурван жил дараалан нийт төмөр замчдынхаа үндсэн цалинг 10 хувиар нэмэгдүүлж ирсэн бөгөөд энэ хугацаанд ажилтнуудын дундаж цалин 30 шахам хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Мөн тус байгууллага 2019 онд Орхон, Мааньт өртөөнд 24 айлын орон сууц, Сүхбаатарт 180 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг шинээр барьж, хөдөлгөөнт эмнэлгийн анхны хоёр вагоныг шугам замаар аялуулж, эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэг зэргийг хийжээ. Мөн зээлийн орон сууцанд анх удаа хамрагдаж байгаа 40 төмөр замчинд жил бүр тус бүр дөрвөн сая төгрөгийн мөнгөн тусламж олгодог юм.
Мэдээллийн эх сурвалж: “УБТЗ” ХНН