2010 оноос эхлэн Монгол улсын засгийн газар жил бүр шинжлэх ухааны шилдэг бүтээлийг шалгаруулж, 100 сая төгрөг олгодог болсон билээ. Энэхүү бүтээлийг одоогоор таван хүн гардаад байна. Эхний шагналыг Академич, Физикч Х.Намсрай, хоёр дахь нь Академич, химич Д.Батсүрэн, гурав дахь нь химийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлням, дөрөв дэх шагналыг инженер Н.Нацагнямд олгосон билээ. Харин тав дахь удаагийн 100 саяын шилдэг бүтээлийг хөдөө аж ахуйн салбараас анх удаа академич, доктор, профессор Б.Бямбаа хүртлээ.
Энэхүү 100 саяын шагнал олгоход нийт дөрвөн шалгуур тавьдаг. Нэгдүгээрт бүтээл нь Дэлхийд хэр үнэлэгдсэн бэ?,хоёрдугаарт бүтээлээ патентаар баталгаажуулсан эсэх,гуравдугаарт үйлдвэрлэлд нэвтэрсэн эсэх, дөрөвдүгээрт эдийн засгийн үр дүн нь өндөр эсэхийг харгалзаж нэр дэвшсэн бүтээлүүдийг сонгон шалгаруулж олгодог юм.