Монгол улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяагийн амийг хөнөөсөн хэргээр 2015 онд цаазын ял сонссон Азила Хадри захиалагчаа илчиллээ. Тэрээр Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак Ш.Алтантуяаг алах тушаал өгсөн гэв. Тушаахдаа Ш.Алтантуяа бол “гадаадын аюултай тагнуул,олон нууц мэдээлэл мэдэж байгаа, тиймээс алах хэрэгтэй” гэсэн хэмээн ярьжээ. Тэрхүү тагнуулын эмэгтэйг устгахдаа тэсрэх бодис ашигласан, учир нь ул мөрийг нь арилгах шаардлагатай байсан гэв.
Энэхүү мэдүүлгийг өгсөн Азила нь хэргээ дахин шүүлгүүлхээр Малайзын шүүхэд хандаад байгаа юм байна.
Харин Ерөнхий сайд асан Нажиб уг мэдүүлгийг няцаасан ба хуурамч гэж мэдэгдсэн байна.
Мөн Ш.Алтантуяаг хөнөөсөн хэмээн буруутгагдсан хоёр хүнээс гадна улс төрийн шинжээч асан Абдул Разак Багиндааг 2008 оны 10-р сарын 31-нд Малайзын Дээд шүүх нь цагаатгасан юм.