12-р сарын 16-нд Улаанбаатар хотод өдөртөө -17 хэм, цас орно. Шөнөдөө -12 хэм, ялимгүй цастай. Өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар хүйтэрнэ. Арван хоёрдугаар сарын 16, 18-нд зарим газраар, 17-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн нутгаар, 19-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус хүрнэ. Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.