2019 оны 8-р сард Дональд Трампын хүү Монголд ирэх үеэрээ Монголын УЛААН НОМД орсон буюу нэн ховор амьтан болох аргаль, халиун буга агнажээ. Харин ан хийх зөвшөөрлийг Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 9-р сарын 2-нд буюу сарын дараа нэхэн олгосон байна.
Трампын бага хүү ан агнахдаа лазеран овоо хараатай буу хэрэглэж, шөнө агнажээ. Түүнтэй хамт явсан хөтөч аргалыг төхөөрөх гэхэд зогсоож, аргалын эвэр, арьсыг гэмтээж, муухай болгохгүй гэсэн үүднээс аргалын биеийг бүхлээр нь мөнгөлөг цаасаар ороож өгсөн байна.
Хачирхалтай нь Трампын хүү Монголоос агнасан ангийн олзоо АНУ-ын хил давуулж чадахгүй байгаа аж. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ангийн олзыг хилээр нэвтрүүлэхийг эсэргүүцдэг билээ.
Нийтлэл англи хэл дээр унших холбоос
УЛААН НОМ гэж юу вэ?
Хамгаалах шаардлагатай, нэн ховор амьтан ургамлын жагсаалтыг УЛААН НОМД оруулдаг билээ. Улаан ном нь Амьтан, Ургамал гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрддэг. Нарийвчлан задалбал,
Амьтанд Хөхтөн, Шувуу, Мөлхөгч, Хоёр нутагтан, Загас, Дугуй амтан, Хавч хэлбэртэн, Шавж, Зөөлөн биетэн, Ургамалд Дээд ургамал, Доод ургамал/Хөвд, Замаг, Хаг, Мөөг/ гэсэн хэсгүүдээс бүрдэж байгаа юм.2013 онд Монгол улс Улаан номоо 3 дах удаагаа шинэчлэн хэвлүүлсэн билээ. Мөн Дэлхийн Улаан ном ч гэж байдаг юм.
НЭН ХОВОР амьтан гэж юу вэ?
Монгол улсын хэмжээнд сvvлийн 10 гаруйхан жилийн дотор ховор болон элбэг ан амьтдын тоо толгой багассаар сvйрлийн ирмэгт ирээд байгааг Дэлхийн байгаль хамгаалах сангаас мэдээлсэн байдаг.
Ховор, нэн ховор амьтдын тоо толгой арав гаруйхан жилд 70-90 хувь огцом буурсан,ховор амьтнаар ч зогсохгvй элбэг гэж vзэгддэг агнуурын ач холбогдолтой амьтад тарвага, цагаан зээр зэрэг амьтдын тоо толгой ч цөөрсөн юм.