Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчимд баавгай үзэгдсэн байж болзошгүй тухай мэдээлэл ирсэн тул иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Иймд иргэд та бүхэн:
1.Төв талбай болон хүн олноор зорчдог хэсгээс холдохгүй байх
2.Хүрээлэнгийн зах, ойролцоох мод буттай болон хүн цөөнтэй хэсгээр зорчихгүй байх
3.Сонор сэрэмжтэй байж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх
4.Баавгай болон зэрлэг амьтан харагдсан тохиолдолд ойртож зураг авах, үргээх, хооллох зэрэг үйлдэл хийхгүй байх
5.Тухайн амьтныг харсан тохиолдолд аюулгүй зайнаас холдож, холбогдох байгууллагад нэн даруй мэдээлэхийг зөвлөж байна.
Эх сурвалж: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн










