
Италийн засгийн газар сургуулийн орчинд бурка, никаб зэрэг нүүр халхалсан исламын шашны хувцас өмсөхийг хориглож, нэг ангид сурах гадаад сурагчдын тоог хязгаарлахаар төлөвлөж буй талаар тус улсын Ерөнхий сайд Жоржиа Мелони намынхаа зохион байгуулсан залуусын арга хэмжээн дээр үг хэлэх үеэрээ мэдэгджээ.
Цагаачдын тоогоороо тэргүүлэгч Европын улс орнуудын нэг болох Итали улсын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 11.6 хувийг цагаачдын хүүхдүүд эзэлдэг ба энэ нь 100 сурагч тутмын 12 нь гадаад сурагч гэсэн үг аж.
Ерөнхий сайд Ж.Мелони Италийн сургуулиудад Итали хүүхдүүд цөөнх болж гадуурхагдах нь байж боломгүй явдал хэмээн “Ангид итали хэл мэддэггүй нэг сурагч байлаа гэхэд тэр сурагч ангийн багш, бусад сурагчдын тусламжтай итали хэлийг асар хурдан сурч, нийгэмших боломжтой . Харин нэг ангид итали хэл мэддэггүй олон сурагч байх нь нийгэмшүүлэх үйл явц бус үл хайхарсан явдал болно.” гэжээ.
2011 оны 4-р сард Франц улс олон нийтийн газар нүүр халхалсан хувцас өмсөхийг хориглосон бол тухайн оны 7-р сард Бельги улс мөн адил журам гаргасан билээ. Болгар улс 2016 оны 9-р сараас төрийн байгууллага, захиргааны байр болон боловсролын байгууллагуудад нүүр халхалсан хувцас өмсөхийг хориглосон бол 2017 оны 10-р сард Австри улс олон нийтийн газруудад иргэний нүүр царай ил харагдаж байх ёстой гэсэн журам гаргасан.
Энэ оны 9-р сараас 14 хүртэлх насны охидод сургууль дээрээ толгойндоо хижаб зүүх, нүүр халхалсан бурка, никаб өмсөхийг хоригложээ.
Эх сурвалж: https://www.euronews.com/my-europe/2026/09/20/meloni-announces-ban-on-burqa-and-niqab-in-italian-schools-and-cap-on-foreign-students










