“СҮҮ” ХК-ийн урдаас Геологийн төв лаборатори хүртэлх замын хөдөлгөөнийг түр хязгаарлаж, хучилт хийнэ

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт баавгай малчин айлын хотонд орж ирсэн тухай мэдээлэл тус сумын ЗДТГ-т 2026.09.19-нд иржээ. Мэдээллийн дагуу сумын ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд очиж ойр орчмын айлууд болон малын бэлчээрт явж буй иргэдэд баавгайтай тааралдсан тохиолдолд авах арга хэмжээ, аюулгүй байдлаа хангах талаар сэрэмжлүүлэг, зөвлөмж өглөө.
Баавгайг нутгийн иргэд Нарийны ойн сангийн чиглэлд гаргасан байна. Иймд иргэдийг цаашид баавгайтай тааралдсан тохиолдолд:
- Ойртохгүй байх,
- Үргээх болон хөөж туух оролдлого хийхгүй байх,
- Хүүхэд болон малаа хараа хяналтгүй орхихгүй байх зэрэг зөвлөмжийг хүргэж цаашид баавгай дахин суурьшлын бүсэд орж ирсэн тохиолдолд холбогдох байгууллагад яаралтай мэдээлэхийг анхааруулж байна.










