
Эрдэмтэд 100 жилийн дараа зэрлэг муурын шинэ төрөл зүйлийг нээжээ.
Болив улсын өмнөд зүгийн уулархаг Юнгас ойгоос олдсон 46 см орчим урттай, 1.4 кг жинтэй муурын уг шинэ төрөл зүйлд эрдэмтэд Leopardus tilcayo гэсэн нэр өгчээ.
Жижиг хошуу, богино, дугуй хэлбэртэй чих, урт сахал, ирвэсийг санагдуулам зүстэй, гэрийн тэжээмэл муураас биеэр жижиг уг муурыг анх 2015 онд нутгийн иргэн олж, тэжээж байжээ.
Эрдэмтэд ДНХ шинжилгээний үр дүнд тухайн муур нь өмнө нь бүртгэгдэж байгаагүй зэрлэг муурын шинэ төрөл зүйл болохыг нь олж тогтоосон ба энэ тухайгаа Current Biology сэтгүүлд нийтэлжээ.
Хамгийн сүүлд эрдэмтэд 1923 онд Өмнөд Америкаас Leopardus colocola нэртэй зэрлэг муурын шинэ төрөл зүйл нээж байсан аж.
Эх сурвалж: https://www.theguardian.com










