Шоргоолжоор амттанаа чимсэн Michelin-ий хоёр одтой рестораныг 10 сая воноор торгожээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна.
“Номын баяр”-ын үеэр шинэ номын нээлт, номын үзэсгэлэн худалдаа, уншигч, зохиолчдын уулзалт хэлэлцүүлэг, гарын үсэгтэй номын өдөрлөг зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдана.
Номын баяр нь үндэсний бичиг соёлоо дээдлэх, уншлагын соёлыг түгээн дэлгэрүүлэх, зохиолч, уншигчдыг ойртуулах зорилготойгоор Монгол орон даяар зохион байгуулагдаж байна.










