Шоргоолжоор амттанаа чимсэн Michelin-ий хоёр одтой рестораныг 10 сая воноор торгожээ

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм 1 дүгээр багийн “Наран саран” гэдэг газар /аймгийн төвөөс 90 км-т, сумын төвөөс зүүн хойш зүгт 60 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2026.09.17-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан.
Хээрийн түймрийг 2026.09.18-ны өдрийн 01:59 цагт цурамд оруулж, 08:43 цагт бүрэн унтраалаа. Түймрийг унтраахад аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Мөнххаан, Баруун-Урт сумын мэргэжлийн ангиас нийт 89 алба хаагч, 17 автомашин техник хэрэгсэлтэй ажиллав.










