
Европын холбооны зөвлөлийн ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен өнгөрсөн лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ нийгмийн сүлжээний аппликейшнүүд хүүхэд насыг үгүй хийж байна хэмээн Европын холбоо 13-аас доош насныханд нийгмийн сүлжээ хэрэглэхийг хориглох, 13-15 насныханд нийгмийн сүлжээг эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгөөр өдөрт дээд тал нь 1 цаг л хэрэглэхийг зөвшөөрөх тухай хуулийн төсөл боловсруулж байгаа тухай онцолжээ.
Европын холбооны зөвлөл бэлэн болсон хуулийн төслөө энэ пүрэв гарагт танилцуулах ба Европын холбооны парламент болон гишүүн орнуудын дэмжлэгийг хүлээснээр тухайн хуулийн төсөл хүчин төгөлдөр болох аж.
Европын холбооны зөвлөлийн ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен нийгмийн сүлжээ эзэмшигч компаниуд нийгмийн сүлжээнийхээ аюулгүй байдлыг батлах шаардлагатайг онцолж, нийгмийн сүлжээний платформуудын донтолт үүсгэдэг формат болон дизайныг хязгаарлах болно гэжээ.
The Guardian










