
М Хөгжлийн лигийн 2025-2026 оны улирлын аварга Western Warriors сагсан бөмбөгийн баг Үндэсний дээд лигийн 2026-2027 оны шинэ улиралд өнгө төрх нэмэн орж ирэхэд бэлэн боллоо.

Монголын сагсан бөмбөгийн спортын өрсөлдөөнт орчинд өөрийн өнгө төрх, зорилго, үнэт зүйлээрээ ялгарч буй Western Warriors баг 2026-2027 оны улирлын шинэ бүрэлдэхүүнээ танилцуулж, шинэ улирлаа албан ёсоор зарлалаа.
Шинэ улиралд Western Warriors баг талбай дээрх өрсөлдөөнөөс гадна хөгжөөн дэмжигчидтэйгээ илүү ойр байж, мэргэжлийн спортын соёл, ёс зүй, багийн үнэ цэн, залуу тоглогчдын хөгжлийг дэмжих чиглэлд онцгойанхааран ажиллахаар төлөвлөж байна.
Энэ улирлын багийн бүрэлдэхүүн
Багийн ерөнхий дасгалжуулагч: Б.Баярбат
Багийн туслах дасгалжуулагч: Anthony Harris
Багийн бүрэлдэхүүн:
А.Тэмүүжин /Багийн ахлагч, довтлон тоглогч/
Б.Болдбаатар /довтлон тоглогч/
Г.Билгүүн /хамгаалан тоглогч/
Т.Цогбадрах /хамгаалан тоглогч/
С.Мөнхбаатар /хамгаалан тоглогч/
Ч.Чинбаатар /холбон тоглогч/
Б.Доржсүрэн /хамгаалан тоглогч/
Г.Баяржавхлан /хамгаалан тоглогч/
С.Эрдэнэдалай /төвийн тоглогч/
М.Өлзийбат /хамгаалан тоглогч/
Randy Bell /холбон тоглогч/
Mubashar Ali /төвийн тоглогч/
Chikara Tanaka /холбон тоглогч/
Western Warriors one family!
Багийн ивээн тэтгэгчид:
Үнэт санхүүгийн нэгдэл
Бодь даатгал
Gobi Infrastructure Partners LLC
Хөгжил групп – Ариун брэнд
Номад ложистикс ХХК
IECO Цэвэр Ус
D Plastic Surgery
Баянконс ХХК


2026-2027 оны улиралд Western Warriors баг хөгжөөн дэмжигчид, хамтрагч байгууллагууд болон Монголын сагсан бөмбөгийн нийт гэр бүлтэйгээ хамт шинэ хуудсаа нээж байна.
Western Warriors багийн ард зогсож, тоглолт бүрт дэмжлэг үзүүлдэг нийт хөгжөөн дэмжигчидтэйгээ илүү ойр байж хамтдаа нэгэн гэр бүл шиг байх явдал юм.



















