
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн хийсэн мэдэгдэлд хариу тайлбар өглөө.
-Боловсролын сайд Л.Энх-Амгалан надтай холбоотой илт гүтгэлгийн шинжтэй худал мэдээлэл тараажээ үүнд хариулт өгье. Монгол ардын намынхан намайг өөрсөд шигээ хулгайч, авлигач болгож харагдуулах гэж хичээж байгаа юм шиг байна.
Тодорхой хэлье О.Цогтгэрэл болон ТЭСО компанид хувийн сургууль болон цэцэрлэгийн ямар нэгэн бизнес байхгүй.
Боловсролын сайд өөрийн цахим хуудастаа “Байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг топ 100 аж ахуйн нэгж манлайлна” гэж Худалдаа аж үйлдвэрийн тэнхим дээр топ 100 аж ахуйн нэгжийг цуглуулж байгаад хэлж байсан. Үүнээс өмнө “Байгууллагын дэргэдэх цэцэрлэг” ажлыг 2019 оноос эхлэн хэрэгжүүлж ирсэн ТЭСО группийн сайн жишээг дурдаж байна гэж уулзалт бүр дээр хэлж байсан видео бичлэг нь ч байна лээ.










