
Иргэн Н.Шинэцэцэг өнөөдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст хандаж, гомдол гаргалаа.
Өмнө нь өөрт нь холбогдох хэргийг шийдвэрлэх ажиллагаа болон хохирогчийн эрхийн асуудлаар байр сууриа илэрхийлж, хэргийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгох шаардлагыг тавьж байсан юм.
Н.Шинэцэцэгийн санаачилсан “Бүлэг хүчингийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгох тухай” нийтийн өргөдөл Улсын Их Хурлын цахим системд есдүгээр сарын 4-нд бүртгэгдсэн бөгөөд хүндрүүлсэн хүчингийн хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тооцохгүй байх санал гаргасан.
Түүний холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг наймдугаар сарын 27-нд болж, шүүхээс хэргийг прокурорт буцаасан талаар мэдээлж байсан. Харин өнөөдөр тэрбээр өөрийн цахим хуудсандаа “Хүний эрхийн байгууллагад албан ёсоор гомдол гаргаснаар уг асуудлыг ХЭҮК-оор хянан шалгуулах хүсэлт гаргаж байна” гэв.

















