
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх энэ сарын 14-нд Баян-Өлгий аймагт ажилласан. Энэ үеэрээ аймгийн удирдлагууд болон шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нартай уулзсан юм.
Тэгвэл өнөөдөр Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Сангийн сайд З.Мэндсайхан болон Баян-Өлгийгөөс сонгогдсон гишүүдийг өрөөндөө дуудсан байна.
Мөн Баян-Өлгийд ажиллахдаа өгсөн үүрэг даалгавруудынхаа хүрээнд Цагдаа, хуулийн байгууллагын удирдлагуудад үүрэг өгөхөөр уулзаж байна. Уулзалтад АТГ, ЦЕГ, ТЕГ зэрэг хуулийн байгууллагын удирдлагууд оржээ.
Тус уулзалтад ирсэн ЦЕГ-ын дарга Ж.Болдоос хууль хүчний байгууллагатай холбоотой цаг үеийн асуудлыг тодруулахад “Би яаж мэдэх юм, тэр Засгийн газраасаа очиж асуу” гэв.










